
Монгол бахархал-2020" үзэсгэлэн худалдаа энэ сарын 16-нд төв талбай дээр нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэн худалдаа нь шилмэл урчуудын бүтээл, урлангын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэсэн гурван ангилалтай энэ сарын 16, 17, 18-нд гэсэн өдрүүдэд зохион байгуулагдана. Сонирхуулахад, Үзэсгэлэнд оролцогчдын танилцуулга тэдний бүтээл бүтээгдэхүүнүүдийг багтаасан сэтгүүл гаргаж таван хэл дээр хэвлэх юм байна. Мөн олон улсад сурталчлах зорилгоор бусад нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээтэй холбоотой төлөвлөсөн ажлууд байгаа аж. Үндэсний шилмэл урчуудын хэмээн тодотгож буй уг цугларалтад оролцохоо мэдэгдсэн урчуудын тоо өдгөө 300-д хүрчээ.