
Өнөөдөр гадаа -3 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
11 дүгээр сарын 05-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 309 дахь өдөр бөгөөд он дуусахад 56 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -3 хэмийн хүйтэн бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 20, Хэрцгий охин одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 43 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,850.00 төгрөг, зарах нь 2853.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 35.50, зарах ханш 36.50, юанийн авах ханш 424.50, зарах ханш 427.00, вонийн авах ханш 2.50, зарах ханш 2.52 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт ШУТИС-ийн хичээлийн VIII байранд Нэн түрүүнд ХАБ (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал “COVID-19 ба ХЭМАБ” уриан дор болно.
- 09.30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх МИАТ ТӨХК-иас эхлэн зам тээврийн салбарын ажилтай танилцана.
- 09.30 цагт Новотел зочид буудалд "Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх" төслийн хаалтын ёслол болно. Утас: 88082470, 91119757
- 10.00 цагт Соёлын яаманд Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан болно.
- 11.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд өлсгөлөн зарлана.
- 12.00 цагт Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд Хүүхэлдэйн театрын нээлт болж, тус сургуулийн нэгдүгээр ангийнханд анхны тоглолтоо толилуулна. Утас 99041398
- 13.00 цагт “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр”-т зориулсан нөлөөллийн ажил ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулиас эхэлнэ. Утас: 99736124 99543586
- 14.00 цагт МҮЭСТО-ны гадна талбайд Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагшын 100 жилийн ойн дурсгалын хөшөөний нээлт болно. Утас: 99027019
- 14.00 цагт ШӨХТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд явган хүний зам, барилга байгууламжийн стандарт, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын авто машины зогсоол холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянах шалгалт Хангарьд ордноос эхэлнэ. Утас: 88038882
- Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 10.00 цагт НОБГ, НМХГ, НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
- Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд10.30 цагт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “CAREER EXPO-2020” ажлын байрны өдөрлөгийн талаар мэдээлнэ.
- “Үндэсний мэдээллийн төв”-д 12.00 цагт Ажилчдын нэгдсэн төв ТББ-аас төр гадаадаас ажиллах хүч оруулж ирж байгааг эсэргүүцэж буйгаа мэдээлнэ.
- “Үндэсний мэдээллийн төв”-д12.30 цагт Олон улсын сэтгүүлч, академич, СТА Л.Энхтүвшин өөрийн бие даасан тоглолтынхоо талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр АНУ-ын Банк хоорондын шилжүүлгийн өдөр тохиож байна.
- 1984 оны энэ өдөр Эстоны сүмоч Барүто Кайто мэндэлжээ.
- Мөн БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин BoA мэндэлжээ.
- 2007 онд Гүүгл компани Андройд гар утасны үйлдлийн системийг анх танилцуулжээ.
- 2007 онд Хятадын анхны сарны хиймэл дагуул Сарны тойрог дахь орбитын хавтгайд нэвтэрчээ.
- 1943 оны Дэлхийн II дайн: Ватиканыг бөмбөгджээ.