
Улаанбаатарт 11:00 цагийн орчимд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатарын цагаар 11:01:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 километрийн зайд 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт мэдрэгдлээ. Ямар нэгэн хохирол учраагүй гэсэн мэдээллийг өглөө.