
Иргэд өнгөрсөн оны 11-р сараас хойш дэлгүүр хоршоогоор үйлчилүүлэхдээ QR код уншуулж буй. Үүнийг хэрэглээнд нэвтрүүлснээр хавьтагч илэрсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Одоогоор QR кодоор хавьтал илрүүлсэн тохиолдол байхгүй. Халдварын батлагдсан тохиолдол илэрмэгц тагнуул, цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллага маш хурдан ажилладаг. 24 цагийн дотор бүх хавьтлуудаа олж аваад тусгаарладаг. Хавьтал болсон иргэнийг гадуур явахгүй байх арга хэмжээг шуурхай авдаг. Сая 20 гаруй хүн гарчихлаа. Тэд энд тэнд явсан байж магадгүй. Кластер өвчлөл гэдэг маань голомт голомтод нь барьчихдаг учраас гадуур яваад байх боломжгүй" гэдгийг хэллээ.