
Хүнсний дэлгүүрүүдийн татан авалтыг хангах зорилгоор хүнс үйлдвэрлэл, бөөний худалдааны төвүүдийг хоёрдугаар сарын 16-наас үе шаттай нээх талаар албаныхан мэдээлсэн. Үүний дагуу өнөөдөр /2021.02.19/ “Ханталст” худалдааны төв, “Сэлэнгэ” зах үйл ажиллагаагаа нээнэ.

Өчигдрийн байдлаар “Шинэ Сандэй-2” худалдааны төв, “Баянзүрх-2 зах”, “Шинэ сансар зах”, “Жанжин” худалдааны төв, “Тумбааш” худалдааны төвийн үйл ажиллагаа нээсэн байна.