
Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх хүсэлтэй иргэдийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгэж буй билээ. Уг бүртгэл дуусахад долоо хоногийн хугацаа үлдлээ. Тодруулбал, бүртгэлийн хугацаа 2021 оны хоёрдугаар сарын 25-ний өдрийн 09.00 цаг хүртэл материал хүлээн авна. Улмаар шалгалтын цахим бүртгэлийг 2021 оны хоёрдугаар сарын 25-ний өдрийн 09.00 цагт хүнээс үл шалтгаалж автоматаар шууд хаах юм. Бүртгэлийг хааснаас хойш хандалт хийх болон бүртгүүлэх ямар ч боломжгүйг Төрийн албаны зөвлөлөөс анхаарууллаа.