Улсын хэмжээнд энэ онд 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаан буудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ гээд нийт 588.5 мянган га талбайд тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаан буудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан билээ.
Одоогоор 31.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа, үүнээс 30.3 мянган га-гаас 36.3 мянган тонн улаан буудай, 7.9 мянган га-гаас 92.9 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 35 мянган тонн хүнсний ногоо, 2.9 мянган га-гаас 9.4 мянган тонн тэжээлийн ургамал, 3.8 мянган га-гаас 1.2 мянган тонн тосны ургамал хураан аваад байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Улсын хэмжээнд таван их, дээд сургууль, ЗХЖШ-ын 18 анги, нэгтгэлээс нийт 3102 оюутан, цэргийн алба хаагч ургац хураалтад оролцохоор аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж буй аж.
Бэлтгэсэн Б.Сонор