
Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэлд бүсчлэл тогтоон, автомашинуудыг улсын дугаараар нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулдаг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Энэхүү зохицуулалт нь хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаатай хүүхэдтэй эцэг, эхч үүдэд ихээхэн төвөг чирэгдэл учруулдаг гэнэ. Нийтийн тээврээс эхлээд орчны хүртээмжгүй байдлаас үүдэлтэй олон бэрхшээл өдөр тутам тулгардаг учраас дугаарын хязгаарлалттай үед ийм хүүхдүүдийг гэрт нь үлдээхээс аргагүйд хүрдэг аж. Шаардлагатай тусламж, үйлчилгээ авахад ч хүндрэл учирдаг байна. Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбооноос Улаанбаатарт амьдардаг, байнгын асаргаатай, хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй, 0-18 насны хүүхэдтэй эцэг, эхч үүдийн автомашиныг дугаарын хязгаарлалтгүй зорчуулах хүсэлтийг ХЗДХЯ, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвд хүргүүлжээ. Мөн Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвийн утсаар дамжуулан санал, хүсэлтээ илэрхийлсээр байгаа гэнэ.
Бэлтгэсэн И.Мишээл