Соёлын яамнаас музейн үйл ажиллагаа, орчин нөхцөлийг стандартын шаардлагад нийцүүлэх, сайжруулах зорилгоор шат дараалсан ажлууд хийж буй. Тодруулбал, энэ онд Богд хааны ордон болон Чойжин ламын сум музейн барилгыг хүчитгэх, их засварын ажлыг эхлүүлсэн. Үүнд улсын төсвөөс 4.3 тэрбум төгрөг хуваарилсан юм. Тэгвэл нэмээд музейн камер, дохиоллын системийг сайжруулах ажлыг улсын хэмжээнд хийхээр төлөвлөжээ. Ингэснээр музейн аюулгүй байдлыг хангаж, түүх, соёлын хөдлөх дурсгалыг хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Манай улсад өдгөө 38 музей үйл ажиллагаа явуулж буй. Эдгээрийн камер, дохиоллын системийг сайжруулахад хоёр тэрбум төгрөг зарцуулах нь.
Бэлтгэсэн И.Мишээл