“Хил хязгааргүй сурвалжлагчид”(Reporters without borders) олон улсын байгууллагаас 2025 оны Хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулахад Монгол Улс 180 улсаас 102 дугаарт эрэмбэлэгдэв. Өнгөрсөн жил манай улсын хэвлэлийн эрх чөлөө 21 байраар огцом ухарч, 109-д бичигдсэн нь одоогоор түүхэн “рекорд” болоод буй. Өмнөх оны дээрх үзүүлэлттэй харьцуулахад энэ жил нэг оноогоор дээшилж, 102 дугаар байрт шилжсэн боловч “хүнд” ангилалд багтсан хэвээрээ л байгаа юм. Ялангуяа 2020 оноос хойш Монголд хэвлэлийн эрх чөлөөний индекс мэдэгдэхүйц уруудаж, “асуудалтай”-гаас “хүнд” гэсэн ангилал руу гулсаад буй. Хэвлэлийн эрх чөлөөний индексийг таван ангилалд хуваан авч үздэг бөгөөд энэ жи¬лийн хувьд нийгэм, эдийн засгийн үзүүлэлт сайжирсан боловч сэтгүүлчийн аюулгүй байдлын асуудал хамгийн ноцтойд тооцогджээ.
Манай улсын хувьд олон ургалч байдлыг хүндэтгэн дэмждэг хэдий ч эх сурвалжийг нууцлах эрх хангалтгүй, гүтгэлгийн эсрэг хууль нь сэтгүүлчдийг дур зоргоор шүүхэд oгoхoд түлхэц болж, улмаар цензур тогтоож байна гэж дүгнэснийг анхаарууштай. Скандиновын орнууд Хэвлэлийн эрх чoлooний индексийг oнгoлдгooрoo oнгoлж, тэр дундаа Норвеги 10 дараалан тэргүүлсэн бол Эстони, Нидерланд, Ирланд “ногоон бүсэд” тэдэнтэй дoрoo харшуулан жийж явна. Харин манайхтай ойролцоо, 100-гаас хойших орнууд гэвэл Ангол, Мозамбик, Гвиней, Малдив, Буркина фасо, Зимбабве, Чад зэрэг Африкийн орнууд л бий.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын тайланд дурдсанаар сүүлийн 10 жилийн хугацаанд хэвлэлийн эрх чoлooний индекс дэлхий даяар уруудаж байгаа боловч энэ жилийнх шиг улс орнуудын дундаж үзүүлэлт 55-аас доош оноонд хүрч, нийтээрээ “хүнд” ангилалд орсон удаа үгүй гэнэ. aoрooр хэлбэл, дэлхий дахинд дoрвoн улс тутмын нэг нь хэвлэлийн эрх чөлөөний хувьд “ноцтой асуудалтай”, “хүнд” гэсэн ангилалд байгаа аж. Тийм ч учраас энэ жил дэлхий нийтээр “Шинэ ертoнцийг зоригтойгоор сурвалжлахуй - Хэвлэлийн эрх чoлoo ба хэвлэл мэдээлэлд хиймэл оюуны үзүүлэх нoлoo” гэсэн уриан дор Хэвлэлийн эрх чoлooний oдрoo тэмдэглэн oнгoрүүллээ. Эрх мэдэлтнүүдийн давуу эрхээрээ олж мэдсэнийг олон нийтэд үнэн зoвooр, цаг алдалгүй хүргэн, шийдвэр гаргахад нь тусална гэдэг бол мэдлэг, чадвар тoдийгүй эр зориг, шандас шалгасан ажил шүү гэдгийг даян дэлхий хүлээн зoвшooрсoн хэрэг юм.
ШИНЭ ХУУЛИАР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД НИЙТЭД ХАМААРАХ МЭДЭЭЛЛИЙГ НУУХ, СААТУУЛАХ ЭРХГҮЙ БОЛНО
Тэгвэл Монголд хэвлэл мэдээллийн салбартай холбоо, хамаарал бүхий 112 хууль байгаа бoгooд тэдгээрийн дийлэнх нь “Эрх чөлөөг хязгаарласан зохицуулалт”-ууд гэдгийг МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Б.Баярмаа докторын судалгааны ажлаараа тогтоожээ. Энэ эгзэгтэй цаг үед Засгийн газраас Хэвлэл мэдээллийн эрх чoлooний тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ хэлэлцэхээр болоод байгаа билээ.
Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас уг хуулийн тoслийг яаравчлан батлахгүй байхыг уриалсан мэдэгдэл гаргасан. Тавдугаар сарын 3-нд буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр “Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, хууль зүйн шинэчлэл” сэдэвт форумыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулж, сэтгүүлчид нэлээд идэвхтэй оролцоно лээ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгаараа илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Сайнтай, муутай олон талын байр суурь, өнцөг уг хуулийн тoсoлд байгаа боловч сэтгүүлч эх сурвалжаа шүүх дээр байсан ч нууцлах эрхийг хуульчлан баталгаажуулж өгснөөрөө чухал ач холбогдолтой гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Монгол Улс 1990-ээд оны эхэн үеэс хойш либерал ардчиллыг баримталж, хэвлэлийн эрх чөлөө, олон ургалч байдлыг хүндэтгэж ирсэн ч сэтгүүлчдийн эх сурвалжийн нууцлалыг хамгаалах хууль, эрх зүйн орчин хангалтгүй, гүтгэлгийн хууль тогтоомж нь сэтгүүлчдийг шударга бусаар шүүгдэхэд хүргэдэг явдал байсаар ирсэн тул арга ч үгүй юм. Түүнчлэн тoрийн байгууллагууд нийтэд хамаарах мэдээллийг нуух, саатуулах эрхгүй болж, хэрэв мэдээлэл өгөхөөс татгалзвал хариуцлага хүлээдэг болсноор сэтгүүлчдэд тулгардаг хамгийн түгээмэл бэршээлийн нэг эцэслэгдэх бололтой. Өөрөөр хэлбэл, төр мэдээлэл өгoхөөс зугтах эрхгүй болно. 27 жилийн өмнөх хуульд бүрхэг байсан өөр нэг авууштай зүйл нь “илт худал мэдээлэл”, “ташаа мэдээлэл” гэдгийг зааглаж өгсөн байна. Тодруулбал, 4.1.9.-Төрийн цензурт дөнгөтэй хэвлэлийн эрх чөлөөд “ташаа мэдээлэл” гэж бусдын сэтгэл санаа, бие махбодь, эсхүл хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хохирол учруулах зорилгогүйгээр түгээсэн бодит байдалд нийцэхгүй гэдгийгмэдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан алдаатай мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг, 4.1.10.-д “илт худал мэдээлэл” гэж хүн, хуулийн этгээд, улс оронд санаатайгаар хохирол учруулах зорилгоор түгээсэн ор үндэслэлгүй худал мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг хэлнэ гэжээ. “Дoрoвхoн заалттай Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль өнгөрсөн 27 жилийн хугацаанд үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Уг хуулийн амин сүнс нь хэвлэлийн эрх чөлөөг боомилсон, дордуулсан хууль гаргахыг хориглосонд оршино. Одоогийн нoхцөлд шинэ хуулийн төсөлд сайтар анхаарах гол зүйл нь хэвлэлийн эрх чөлөөг төрөөс хамгаалах тухай асуудал учраас нэршилдээ ч үүнийг оруулахад гэмгүй” хэмээн 1998 оны хуулийг эх барьж авсан Э.Бат- Үүл баатар энэ үеэр О.Алтангэрэл сайдад сануулна лээ.
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДДАГ “ХЭВЛЭЛИЙН АЛБАД”
Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр сүүлийн 10 жилд 55 байр ухрахад салбарынхны оролцоо бас бишгүй байгааг ч шударгаар хүлээн зөвшөөрөх учиртай юм.
Тухайлбал, төрийн байгууллагын дэргэдэх данхайсан бүтэцтэй, данагар тoсoв санхүүтэй хэвлэлийн албаныхны асуудал энэ oдoр хoндoгдсoн гол сэдвийн нэг байлаа. “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиа зөрчин байж мэргэжлийн редакцуудтай “барьцан” сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулаад, дургүйгээ хүрэхээр “Манайх энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гээд хаалт тавиад гэдийчихдэг “даам гарсан” төрийн албаны хэвлэлийнхэн бишгүй.
“Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэх хэмжээнд алба, газар, хэлтэс болж өргөжөөд төрийн, заримдаа даргын үйл ажиллагаа, бодлогыг иргэдэд тулгах байдлаар тархи угаалт үйлдвэрлэж тараагаад байгаа учраас энэ бүтцийг нураах ̧ёстой юм. Хэвлэлийн эрх чөлөөний нэг дөнгө өнөө цагт газар, хэлтэс, алба болж өргөжсөн төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй байна” хэмээн “Ийгл” телевизийн тоймч Г.Улсболд байр сууриа илэрхийлсэн.
Социализмын үеэс л Монгол Ардын намынхан тархи угаалтад төсөв мөнгийг хайр гамгүй зарцуулдаг байсан тухай ярьдаг. Нэг зам тавьсан тухай мэдээллийг хүмүүст хүргэхийн тулд гурван зам тавих мөнгөөр пиарддаг байсан гэлцдэг. Сүүлийн найман жилд эрх барьж буй улс төрийн хүчин энэ жишгийг “өвлөн уламжилж” УИХ, Засгийн газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, яамд, агентлагууд шат шатандаа тархи угаалтад хүн хүч, хөрөнгө мөнгө хайрлахгүй байна. Э.Бат- Үүлийг хотын мээр байхад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн албанд 4-5 хүн л ажилладаг байсныг мэдэх юм. Д.Сумьяабазарын үеэс хотын хэвлэлийн алба газар болон өргөжиж, 2-4 тэрбумын төсөвтэй болж данхайсан. Өдгөө Х.Нямбаатарын үед нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн орон тоо, төсөв санхүү бүр ч тэлж, Засгийн газраасаа олон буюу 16 хүнтэй болсон. Х.Нямбаатар дэргэдээ гурвын гурван зурагчинг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулан ажиллуулж байгаа. Орон тооны болон орон тооныбус зөвлөхүүдийг нь оруулаагүй болно.
Ганц хэвлэлийн төлөөлөгч хангалттай хийчихдэг байсан ажлыг өнөөдөр төрд 3-5 хүн хувааж хийж байна. Тэгсэн атлаа нийтийн албан хаагч гэдгээ ухамсарлахгүй, даргаасаа том дарга болчихсон хэвлэлийн эрх чөлөөг боомилоход томоохон “хувь нэмэр” оруулж буй. УИХ-ын Тамгын газрын хэвлэлтэй холбоотой мэдээ мэдээллийг Ж.Нэргүйгээс асуухад л болчихдог байсан шиг төрд тангараг өргөөд, аль ч даргын үед буурь суурьтай ажилладаг хэвлэлийн төлөөлөгч нар улам бүр цooрсooр байна. Яг үнэндээ өнөөдрийн зарим хэвлэлийн албаныхан төрийн алба, хэвлэл мэдээллийн байгууллага хорыг холбох гүүр биш, тусгаарлаж хаалт тавьдаг бул хар чулуу болсон нь үнэн. Хэвлэлийн албаны зөвшөөрөл, хяналтгүйгээр хаана ч ярилцлага, мэдээлэл өгч болохгүй гэж “рекет” хийдэг, “Энэ телевиз сонин, сайтад өгнө. Эд нарт өгөхгүй” гэж ялгаварладаг муу жишиг газар авбал хэчнээн сайн хуультай болоод ч бидний эрх чөлөө улам хумигдах болно.
Л.Ганчимэг