Олон улсын гэр бүлийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийн хүрээнд “Ажилтай өрх-аз жаргалтай гэр бүл” нээлттэй хаалганы өдөрлөг төв талбайд болов. Гэр бүлд суурилсан хүн амын хөгжил нь улсын тэргүүлэх зорилго болохын хувьд энэхүү өдөр тэдний үнэ цэнийг өргөж, бодлогоор хамгаалж, дэмжих хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тус өдөрлөгийг зохион байгуулжээ. Арга хэмжээний үеэр хөдөлмөрийн яармаг, нийгмийн халамжийн болон даатгалын үйл¬ чилгээг газар дээр нь болон цахимаар үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжсэн арга хэмжээнүүд зохион, өрхийн зарим үйлдвэрлэлд зээл олгосон юм. Гэр бүлийн өдөр тохиосонтой холбогдуулан Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хүн ам зүйн зарим статистик мэдээллийг танилцуулсныг хүргэе.
О.Ундрах