“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үйлчилгээний чанар, хүртээмжээ сайжруулах зорилгоор хүүхэд багачуудад зориулсан тусгай галт тэргийг орон нутгийн зарим чиглэлд аялуулж эхлэхээр бэлтгэл, судалгаа хийж байгаагаа мэдээлэв. Тус байгууллагын Зорчигчийн вагон депогийнхон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бага насны зор¬ чигчдын тав тух, аюулгүй байдал, эрэлт хэрэгцээг хангаж, ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор нэгэн галт тэргийг тоноглож, тохижуулсан юм байна. Энэ нь дотроо эцэг, эхчүүд суух зориулалттай гурван тасалгаатай, зөвхөн хүүхэд багачуудад үйлчлэх тоглоомын талбай, үзвэрийн хэсэгтэй аж. Хүүхдүүд “номхон команд” авсан мэт томоотой сууж, эсвэл томчуудын ая эвд нийцүүлэх гэж зүдрэлгүй хамтдаа тоглож, хүүхэлдэйн кино үзэнгээ зорчих боломж бүрджээ. Мөн зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс тус галт тэргэнд хяналтын камер суурилуулжээ.
Н.Мишээл