Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан шуудангийн марк, дугтуй гарган, нээлтийг нь өчигдөр хийлээ. ЗХУ-аас манайд бэлэглэсэн ачаа тээврийн “Ю-13” онгоц Монголд газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ныг нисэх хүчин байгуулагдсан өдөр хэмээн үздэг. Энэхүү ойд зориулан худалдаанд гаргаж буй “Монгол Улсын нисэх хүчний 100 жил” марк нь “Монгол шуудан”-гийн 880 дахь түүхэн бүтээл болж байгааг тус компанийн Марк, үнэт зүйлийн хэлтсийн дарга Б.Билгүүн онцолсон. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Нисэх хүчний салбар өнгөрсөн хугацаанд эрчимтэй хөгжиж ирэв. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлсэн зорчигч¬ дын тоо өнгөрсөн жил 2.2 саяд хүрсэн. Энэ онд уг тоог 2.7 саяд хүргэхээр төлөвлөсөн. Ирэх 2035 он гэхэд нисэх буудлаар жилд 8.2 сая хүн үйлчлүүлнэ гэж таамаглаж байна. Хамгийн сүүлд “Хүннү эйр” компанийнхан Бразилд үйлдвэрлэсэн “Embraer 195” загварын 136 хү¬ ний суудалтай цоо шинэ онгоц оруулж ирсэн. Энэ бол манай нисэх хүчний салбарт оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм. Мөн орон нутгуудад 4C, 4D ангиллын онгоцны буудал барих ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийнхан эхний ээлжид ийм буудалтай болно” гэв.
О.Оргилох