Бурхан багшийн их дүйчин өдөр өчигдөр тохиож, “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Эл өдрийг 2013 оноос бурхны шашныг дэлгэрүүлэгч, дэмжигч, байгууллага, клуб, иргэдийн санаачилгаар Бурхны шашинтны наадам болгон зарласан байдаг. Үүний хүрээнд Гандантэгчэнлин хийдийг тойрон гороолох парад буюу жагсаал, хүүхэд залууст зориулсан жүжигчилсэн тоглолт зохион байгуулсан юм. Мөн Сүхбаатарын талбайд Эзэн богд Чингис хааны сэрэг дүрд хүндэтгэл үзүүлэх “Эзэн сан” хурж, “What happens today” залуучуудын урлаг, соёлын хөтөлбөр нийтийн иог, бясалгал ч зохион байгууллаа. Түүнчлэн Богд хааны ордон музейнхэн Бурхан багшийн хосгүй үнэт шүтээн цахиур эрдэнэ буюу ринсрэлийг нийтэд дэлгэж, адис авах ховор завшаан олгосон юм.
Сонирхуулахад, эл өдөр Бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой аж.
Э.Сүйлэн