Англи улсад болсон “England open-2025” тэмцээнд эх орноо болон Ази тивийг төлөөлж Монголын дартсын өсвөр үеийн шигшээ баг, “MGL darts” клубийн тамирчин, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 9и ангийн сурагч Х.Тэргэл оролцож, хүрэл медаль хүртлээ. Түүний гаргасан амжилт Монголын дартсын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, өсвөр үеийнхний ангилалд эхний гурван байрт шалгарсан анхны монгол тамирчин болов. Тэрбээр тус тэмцээний шөвгийн наймын тоглолтод Дэлхийн дартсын холбооноос өнгөрсөн жил зохион байгуулсан өсвөр үеийнхний ДАШТ-д түрүүлсэн Арчи Селфийг 3:1-ээр хожин, шөвгийн дөрөвт эзэн орны шилдэг тамирчин Масон Тизид4:1-ээр ялагдажшагналын тавцанд зогслоо.