Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар ажиллаж буй О.Сийлэгмаа ажилтандаа гар хүрч, зодсон гэх гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тэрбээр Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Сав плаза” оффис дахь ажлын байрандаа БЗСгийн гадаад зээл хариуцсан мэргэжилтнээр ажилладаг Б.Оюундэлгэрийн биед халдсан аж. Ажилтнуудынх нь өгсөн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд чухам юунаас болж бусдад гар хүрснийг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар Б.Оюундэлгэрийг ажлаа өг гэх байдлаар дарамтлан цохисон гэнэ.