Дэлхийд нэн ховорт тооцогддог мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний хүрээнд эл амьтанд сансрын дохиололтой хүзүүвч зүүж, амьдрах орчин, шилжилт хөдөлгөөнийг нь амжилттай судалж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар мазаалайг үндэсний бахархалт амьтнаар зарлаж, 2023 оноос хойш судалгаа, хамгааллын олон талт ажил хэрэгжүүлж буйн нэг нь энэ юм.
Судлаачид сансрын дохиололтой хүзүүвч¬ ний тусламжтайгаар мазаалайн тархац нутаг 80 орчим хувиар хумигдсаныг тогтоогоод буйг судлаач А.Баясгалан дурдлаа. Цаашид говийн баавгайн байршил, шилжилт хөдөлгөөний гол цэг, ичдэг газар, уст цэгийн хүртээмж зэргийг нарийвчлан тогтоох гэнэ. Үүнд үндэслэн мазаалайд зориулж хаана хөв цөөрөм, нарны өргүүртэй худаг, нэмэлт тэжээлийн цэг байгуулах шаардлагатайг тодорхойлж, амьдрах орчныг нь сайжруулах ажлуудыг хийх нь.
Ж.Сувд