
Ираны төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийн дараа Швейцарт болж буй дөрвөн талт хэлэлцээг үргэлжлүүлэхээс татгалзлаа гэж Tasnum агентлаг мэдээлэв.
Эх сурвалжийн хэлснээр, талууд Катар, Пакистаны төлөөлөл болсон зуучлагчдаар дамжуулан санал солилцсоор байсан ч одоогоор үр дүнд хүрээгүй байна. Хэлэлцээрийн үеэр Ираны тал тус царцаасан хөрөнгийг суллах, газрын тос экспортлох зөвшөөрөл олгохыг уриалжээ. Мөн АНУ санамж бичгийн дагуу хүлээсэн үүргээ зөрчсөнд эсэргүүцэл илэрхийлж, цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр нь гарын үсэг зурсан гэрээг дагаж мөрдөхөөс шууд хамааралтай болохыг онцолов хэмээн мэдээнд тэмдэглэжээ.
6-р сарын 22-нд хэлэлцээр шинжээчдийн бүлгийн түвшинд үргэлжилнэ гэж байсан ч Ираны төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сүрдүүлгийн дараа Бюргенсток хотод Америкийн төлөөлөгчидтэй хийж байсан уулзалтыг орхижээ.
Өмнө Трамп хэрэв Тегеран Ливан дахь Ираныг дэмжигч бүлгүүдийн үйл ажиллагааг зогсоох баталгаа өгөхгүй бол Исламын Бүгд Найрамдах Улсад дахин цохилт өгнө гэж сүрдүүлсэн юм.
Ираны төлөөлөгчдийг тэргүүлж буй тус улсын парламентын дарга Мохаммед Багер Галибаф Вашингтон мэдэгдэлдээ болгоомжтой хандах ёстойг онцолж, АНУ-ын талаас уучлалт гуйхыг шаарджээ.