Канадын баруун хэсэгт орших Бритиш Колумбиа мужийн Ашкрофт хотоос өмнө зүгт гарсан гал түймрийг нэгэн махчин шувуу дэгдээснийг шинжээчид тогтоосон байна. Тодруулбал, долоодугаар сарын 30-ны өдөр гарсан эл түймрийг тэнгисийн шонхор гэгддэг нэгэн махчин шувуу голоос агнасан загасаа үмхэж явахдаа алдаж, улмаар өнөөх олз нь өндөр хүчдэлийн шугамыг дайран, хуурай өвстэй газарт унасны улмаас гал гарсан гэж үзжээ.
“Түүхий загаснаас уйдсан шувуу олзоо шарж идэхээр шийдсэн байж болзошгүй. Гол сэжигтэн ямар ч бэртэл гэмтэлгүй үлдсэн бололтой” хэ¬мээн Ашкрофтын Гал түймэртэй тэмцэх албаныхан хошигносон аж. Тус гал түймрийг богино хугацаанд унтраасан гэнэ.
Д.Тамир