УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын 20252026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай мэдээллийг сонссон байна. Энэ үеэр гишүүд малын индексжүүлсэн даатгал болон малчин, тариаланчдын дунд үүсдэг асуудлаар ямар бодлого баримталж буй, түлшний хүрэлцээ, олдоц муу зэрэг асуудлаар холбогдох хүмүүсээс тодруулж, яаралтай арга хэмжээ авахыг анхааруулжээ.
Мөн отрын бүс нутгаар зуншлага тааруу байсантай холбогдуулан нөөцийн өвс, хивэг тэжээлийн үнэ, олдоц, импортын тэжээлд татварын хөнгөлөлт үзүүлэх талаар хэлэлцсэн аж.