НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газраас (UN/DESA) улс орнуудын “Цахим засаглалын хөгжлийн индексийн тайлан-2026”-г эмхэтгэснээ танилцууллаа. Үүгээр Монгол Улс 0.8710 оноогоор дэлхийн 194 улсаас 42 дугаарт, Азийн бүс нутагтаа 15 дугаар байрт эрэмбэлэгджээ. Энэ нь хоёр жилийн өмнөхөөс дөрөв, 2022 оныхоос 32 байраар ахисан үзүүлэлт аж. Тэгвэл БНСУ 0.9794 оноогоор дэлхийд тэргүүлсэн бол Дани 0.9777 оноогоор хоёрдугаарт, Сингапур 0.9722 оноогоор гуравдугаар байрт жагссан байна.
Цахим засаглалын хөгжлийн индекс нь төрийн цахим үйлчилгээ, харилцаа холбооны дэд бүтэц, хүний нөөцийн хөгжил гэсэн үндсэн гурван үзүүлэлтэд тулгуурлан улс орнуудын энэ чиглэлийн хөгжлийн түвшнийг үнэлдэг. Манай улсын индексийн үзүүлэлт тодорхой хэмжээнд ахисан нь төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны үр дүн гэдгийг салбарын яамнаас онцолсон. Цаашид цахим засаглалын хөгжлийг улам эрчимжүүлж, төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, үр ашигтай болгох нь чухал гэдгийг тус яамныхан тодотгов.
М.Гэгээ