ЕБС-ийн багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаяад буй. Тэд багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж буй юм. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Цэцэрлэг сургуулиудын багш нар ажил хаясан байдалтай байна. Тэгэхээр хүүхдийн аюулгүй байдлыг хангах, сургалтын чанарыг бууруулахгүй байх шаардлагатай. Монголын боловсролын үйлдвэрчний эвлэлийн холбоонд бид төсөвт 100 тэрбум төгрөгийг тусгасан гэдгийг хэлсэн. Үүний дараа засгийн газар хуралдаж, УИХ-ын ажлын хэсэн байгуулагдахад, нэмт 515 тэмбумыг нэмж буюу үндсэн цалинг 20 хувь нэмэх боломжтойг илэрхийлж мэдээлсэн. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал ийм л байна. Багш нарын шаардаж байгаа шиг үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн болон төсвийн боломж хаа хаанаа боломжгүй. Тэгэхээр бид 3.5 сая төгрөгт хүргэхийн тулд төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй гэж зөвшилцөж, ярилцаж засгийн газар танилцуулсан.
Төрийн өмчийн боловсролын салбарын нийт 31 хувь нь ажил хаялтад нэгдсэн. Дийлэнх хувь нийслэлд ажил хаялтад оролцсон. Нийслэлд цалингийн ялгаа гарсан нь үнэн. Мэдээж хоорондоо ярилцаж, шийдэх боломжтой. Бодит байдлыг ярилцах нь чухал байна. Жишээ нь үндсэн цалин нь 20 хувиар нэмэгдсэн тохиолдолд нэмэгдэлтэйгээ нийлээд цалин 3.5 сая төгрөг рүү дөхөж байгаа" гэх мэдээллийг өглөө.