Олон улсын тэшүүрийн холбооноос зохион байгуулдаг “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнийг англи хэл дээр “World tour short track speed skating” гэж нэрлэхээр боллоо. Эл цувралд оролцох эрх бүхий багууд (32 улсын) өөрийн орны хэв шинжийг агуулсан амьтны дүрс бүхий логог бүтээх даалгавар авсан.
Монголын тэшүүрийн холбоо уг уралдааны хувцсанд оруулах логог дотооддоо зарласанбилээ. Үүнээснэн ховор, зөвхөн Монголд байдаг бөхөнгийн дүрс бүхий логог онцлонОлон улсын тэшүүрийн холбоонд явуулснаар шалгарч, манай тамирчид “Mоngolian saigas” буюу “Монголын бөхөнгүүд” хэмээх нэртэй оролцох эрх баталгаажжээ. Энэхүү логог Ц.Дорж бүтээж, уралдаанд тэргүүлсэн юм.
Монгол бөхөн нь цагт 60-70 км хурдтай давхидаг онцгой амьтан юм. Манай улсын нэн ховор амьтны жагсаалтад багтсан тул дотоодод болон гадаадын орнуудад таниулан, хамгаалахад багахан ч болов хувь нэмэр болох зорилготой аж. Олон улсын тэшүүрийн холбооноос баталгаажуулсан монгол бөхөнгийн дүрс бүхий хувцсыг зөвхөн “Дэлхий цом”-ын цувралд оролцох цагийн амжилтаа баталгаажуулсан тамирчин өмсөх эрхтэй.