Австралид коала баавгайн тоо толгойг хамгаалах зорилгоор тэднийг олноор нь үхэлд хүргэж буй хламид өвчний эсрэг вакциныг дэлхийд анх удаа хийж эхэллээ. Нарны эргийн их сургуулийн (UniSC) эрдэмтэд 10 гаруй жил судалгаа хийсний дүнд коала баавгайг үхэлд хүргэдэг хламид өвчнөөс хамгаалах нэг удаагийн вакцин гарган авсан аж. Учир нь коала баавгайн үхлийн бараг тал хувь нь хламидын халдвараас үүдэлтэй гэнэ.
Өмнө нь хэрэглэж байсан эм, бэлдмэлүүд нь түүний хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг байсан бол шинэ вакцин эл асуудлыг шийдсэнээрээ давуу талтай юм. Судалгаагаар энэхүү вакцин нь угөвчний улмаас үхэх тохиолдлыг 65 хувиар бууруулах чадвартайг тогтоожээ. Тус вакцин нь халдвар авахаас сэргийлээд зогсохгүй өвчний шинж тэмдгийг намжаахад ч тусалдаг гэнэ.
С.Солонго