“Хөгжлийн бэрхшээл нь оролцох, бүтээх, бахархах эрхийг хязгаарлахгүй” гэсэн уриан дор “Монгол абилимп-2025” ур чадварын улсын уралдааныг ирэх сарын 6-7-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Тусгай хэрэгцээт иргэдийн ур чадвар, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой энэхүү арга хэмжээгээр “Абилимп-2025” дэлхийн уралдаанд Монгол Улсаа төлөөлөх шилдэг оролцогчдыг тодруулах юм. Уралдааныгбарилга, технологи, гар урлал, бүтээлч урлаг ба загвар, хоол, хүнс, мэдээллийн технологи, үйлчилгээ гэсэн төрлөөр зохионо. Оролцох хүсэлтэй 18-45 насны иргэдийг Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийнхөн ирэх сарын 1 хүртэл бүртгэх аж.
“Монгол абилимп-2025”-ийн шилдгүүдийг төрөл тус бүрээр гурван байрт шалгаруулж, мөнгөн шагнал, батламж, үнэ бүхий зүйлээр шагнана. Тэргүүн байрын эзэд Финландад болох дэлхийн аваргад оролцох эрхтэй болох юм.
О.Бат