ХХААХҮЯ, ADRA олон улсын байгууллага болон Малын удмын сангийн үндэсний төв хамтран Хангай, Ерөө, Орхон үүлдрийн нарийн, нарийвтар ноост хонины ашиг шим, үүлдэрлэг байдлыг сайжруулах зорилгоор дөрөв дэх жилдээ, дурангийн аргаар зохиомол хээлтүүлэг хийж буйгаа мэдээллээ. Хээлтүүлэгт мах, ноосны чиглэлийн, 18-21 микрон ноостой, Австралийн “Мерино” үүлдрийн хуцны гүн хөлдөөсөн үрийг ашиглаж байна. Ийн үржил селекц хийснээр хонины ноос илүү нарийн, атираа сайтай, ясны бүтэц том болж, мах, ноосны гарц нэмэгдсэн аж.
1985-1990 онд Монголд Хангай, Орхон, Ерөө үүлдрийн нарийн ноост 250 000 гаруй хонь үржүүлж, жилд дунджаар 1100-1200 тонн ноос бэлтгэж байжээ. Тэгвэл өдгөө 12 000 толгой нарийн ноост хоньтой. Иймээс салбарын яамны бодлогоор нарийн ноост хонины тоо толгойг өсгөхөөр малзүйчдийг сурган, орчин үеийн аргаар зохиомол хээлтүүлэг хийж байгааг аж.
С.Цэрэн