“Дэлхийн өмнөд бүсийн хөрсний тогтвортой менежментийн чадавхыг хөгжүүлэх” буюу (SSC Soil) төслийн Монгол дахь албан ёсоор нээлт өчигдөр боллоо. Үүний хүрээнд манай оронд хөрсний зураглал боло нлабораторийн чадавхыг сайжруулах, тариалангийн тогтвортой менежментийн сайн туршлагыг нутагшуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж бүрдэхийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Манай орон уг төслийг хэрэгжүүлэх дөрөв дэх улс болж буй бөгөөд БНХАУ-аас хөрс хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа авч, түүгээр дамжуулан тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих эд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой аж. Төслийг ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон БНХАУ-ынХөдөө аж ахуйн яам хамтран 2025-2028 онд хэрэгжүүлнэ.
С.Дулам