Монголын анхны өөртөө үйлчлэх оёдлын газрыг нээжээ. Тодруулбал, өөртөө үйлчлэх угаалгын төвийн “Хүннү 2222” салбарт ийн оёдлын цех нээсэн байна. Уг цехэд шулуун, хэрээс, далд зэрэг бүх төрлийн оёдол хийх машин суурилуулж, уурын индүү ч тавьсан гэнэ. Ингэснээр иргэд хувцсаа хасаж, өөрчилж өмсөх боломж бүрдэх төдийгүй уран, үйлчин хүмүүс чөлөөт цагаараа захиалгын ажил ч гүйцэтгэж болох нь. Мөн мэргэжлийн оёдолчин иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм байна. 09.00-23.00 цагт ажиллах уг оёдлын газраар цагт 10 000, гурван цагт 25 000, өдөрт 50 000 төгрөгийн төлбөртэйгөөр үйлчлүүлнэ.
С.Цэрэндулам