Монголбанк энэ оны аравдугаар сард 2.83 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.3 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 722.6 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс нь 1533 кг үнэт металл худалдан авчээ. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ дагуу өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ 466 946 төгрөг байв. Алтны үнэ энэ онд дэлхийн зах зээлд түүхэн дээд түвшнээ тасралтгүй шинэчилсэн ч сүүлийн 14 хоногт унц нь 4000 ам.доллар орчимд тогтворжоод байна.
Г.Сансар