Өнгөрсөн аравдугаар сарын агаарын дундаж температур өнгөрсөн жилийнхээс 4.5, олон жилийн дунджаас 2.9 хэмээр тус тус хүйтэн байсныг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс танилцуулав. Энэ нь 1940 оноос хойш тохиож байгаа зургаа дахь хүйтэн сар болж өнгөрлөө. Сарын агаарын дундаж температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтыг авч үзэхэд нийт нутгийн 97.7 хувь нь дунджаас 1.1-6.1 хэмээр хүйтэн, үлдсэн 2.3 хувь нь дунджийн орчим байжээ. Тухайн сард Монгол орны хэмжээнд дунджаар 6.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилийнхээс 43.2 хувиар, олон жилийн дунджаас 0.5 хувиар бага буюу дунджийн орчим байсан аж.
Ч.Болор