Үндэсний музейнхэн “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” тусгай үзэсгэлэнг өнөөдөр толилуулах нь. Эл үзэсгэлэнгийн хүрээнд чулуун зэвсгийн үед хамаарах тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн зүүлт, Монголын эзэнт гүрний үеийн монгол хатны богтаг малгайн алтан цог чимэглэл, XIXXX зууны эхэн үеийн язгууртны дээл, хувцас тэргүүтэй монгол түмний гайхамшигт өв, соёлын илэрхийлэл болсон үнэт үзмэрүүдийг олны хүртээл болгох юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын хувцас, гоёл чимэглэлийн түү хэн хөгжил, хувьслыг харуулах зорилгоор музейн сан хөмрөгт хадгалж байгаа 100 гаруй үзмэрээс дээжлэн, дагалдах судалгааны бич вэр, хураангуй тайлбар, гэрэл зургийн хамт олны хүртээл болгож буй нь энэ юм. Тус үзэсгэлэнг ирэх сарын 30-ныг дуустал үнэ төлбөргүй үзэгчдийн хүртээл болгох аж.
Музей нь хүн төрөлхтний оюуны хөгжлийн болон эдийн соёлыг хадгалж, хамгаалж, түгээн дэлгэрүүлэн, соён гэгээрүүлж, мэдлэг боловсролыг тэтгэдэг соёлын үнэ цэнтэй орон зай билээ. Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэр, цуглуулга, эд өлгийн дурсгал нь түүхийн бодит гэрч болж үеэс үед уламжлагдаж байдгаараа онцлогтой. Үндэсний музейд монгол нутагт хүн анх үүссэн нэн эртний үеэс өнөөг хүртэлх түүхийн бүхий л цаг үеийг хамрах биет болон биет бус өв дурсгалууд, археологийн олдвор, түүх, угсаатны зүйн холбогдолтой цуглуулга, баримт бичиг, гэрэл зураг, урлагийн бүтээл зэрэг 60 000 гаруй үзмэрийг хадгалдаг. Мөн тус музейнхэн үзмэр цуглуулгуудаа судалгааны эргэлтэд оруулж, ном, каталог, эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл эрхлэн хэвлүү лэхээс гадна сэдэвчилсэн тусгай үзэсгэлэнг дэглэн үндэсний болон дэлхийн хэмжээнд тү гээн дэлгэрүүлж, сурталчилсаар ирсэн юм.
У.Цэцэг