Нийслэлийн нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний замд байршуулсан гэрэлтүүлгийн шонгуудыг зөөвөрлөх ажлыг 2024 оноос эхлүүлжээ. Өнгөрсөн хугацаанд явган хүний замд саад учруулаад байсан гэрэлтүү¬ лгийн 1000 шонг шилжүүлсэн байна. Улаанбаатар хотод ийм шон 1600 орчим байдаг аж. Тиймээс ирэх хавар гэхэд гэрэлтүүлгийн үлдсэн шонгуудыг явган хүний замаас зайлуулах ажлыг зохион байгуулахаар болжээ. Ингэснээр иргэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хү¬ мүүс аюулгүй, чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм. Шонгуудыг зөөвөрлөх үед хагас метр хүрэхгүй өргөнтэй явган замын тэхий дунд гэрэлтүүлэг суурилуулсан тохиолдол ч цөөнгүй байж. Нэг шонг шилжүүлэхэд дунджаар хоёр хоног зарцуулсан бөгөөд дээрх ажлыг 16 аж ахуйн нэгж гүйцэтгэжээ. Ташрамд мэдээлэхэд, энэ онд хотын гол гудамж, зам дагуу нийт 13 байршилд явган хүний 95 мянган ам метр зам шинэчилснийг өчигдөр нийслэлийн ЗДТГ-аас мэдээлсэн. 2026 онд үргэлжлүүлэн 80 мянган ам метрийг засаж, шинэчлэх гэнэ. Мөн дахин ашиглах боломжтой хуучин хавтангуудаар гэр хорооллын нарийн гудамж бүхий 1500 ам метр талбайг тохижуулсан байна.
М.Гэгээ