Нийслэлийн ерөнхий боловсролын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийн 12г ангийн хамт олон болон Г.Алтантуул багшийн санаачилгаар ахлах, дунд ангийн сурагчдыг эгнээндээ нэгтгэн Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-д эмч лүүлж буй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулжээ. Тус сургуулийн сурагчид гутлын хайрцагтай бэлгийг тав дахь жилдээ хүүхдүүдэд өгч буй аж. Энэ удаад төвийн Хүүхдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй 40, Нийгмийн эрүүл мэндийн албаны дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээнд хамрагдсан бага насны 25 хүүхдийг баярлуулсан байна. Шинэ жил тэмдэглэж, бэлэг авах боломжгүй, хэвтэн эмч лүүлж буй хүүхдүүдийг баярлуулж, чин сэтгэлийн дэм хайрласан сурагчдад ГССҮТ-ийн хамт олон талархал дэвшүүлжээ.