Нидерланд улсад замын хөдөлгөөний зөр чилд ногдуулах торгуулийн хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дөрөв орчим хувиар нэмэхээр болсныг “Kazinform” агентлагаас мэдээллээ. Тухайлбал, жолоо барьж байхдаа “hands-free” загварын тусгай төхөөрөмж ашиглахгүйгээр гар утсаар яривал 440 еврогоор торгох гэнэ. Мөн хот дотор хурдаа таван км/ цагаар хэтрүүлбэл 46, харин хурдны зам дээр 20 км/цагаас дээш хэтрүүлсэн тохиолдолд 229 еврогийн торгууль тус тус ногдуулна. Үүнээс гадна улаан гэрлээр зам гарвал хамгийн багадаа 320, автомашинаа зогсоолд буруу байрлуулбал 130 еврогоор торгох аж.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан талбайд машин байрлуулбал 400 еврогоор торгохоор хуульчилсан байна. Бусад төрлийн зөрчилд ногдуулах торгуулийг ч нэмжээ. Жишээлбэл, баруун талаар гүйцэж түрүүлбэл 320, бусдын автомашинд хэт ойртвол 380 еврогоор торгоно. Тухайн хүн хилийн чанадад байсан ч торгуулийн мөнгийг суутгах бөгөөд төлөлгүй хойшлуулах тусам үнийн дүн нь нэмэгдэх гэнэ.
Э.Сондор