Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас өмгөөлөгчийн уулзалтын өрөөг тохижуулан, орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгчээ. Ингэснээр өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзахын зэрэгцээ хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нар шүүх хуралдаанд цахимаар оролцох боломж бүрдсэн байна. Цахим хуралд зориулж компьютер, тоног төхөөрөмж байршуулан таатай орчин бий болгожээ. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас Өмгөөллийн тухай хуулийн 13.1.3 дахь хэсэгт заасан “Үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах боломжоор хангагдах”, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмын дагуу өмгөөлөгчийн уулзалтын өрөөг дээрх шүүхийн байранд уржигдраас ажиллуулж эхлэв. Ташрамд, одоогоос арваад жилийн өмнөөс Хуульчдын холбооноос өмгөөлөгчийн өрөө байгуулахыг санаачилснаар хэд хэдэн шүүх ийм өрөөтэй болсон гэнэ.
Ч.Болор