Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт үргэлжилж байна. III тойргийн 16 дахь тоглолтыг Дархан-Уул аймгийн “Darkhan united” ордонд гурван өдөр зохион байгуулсан юм. Аялан тоглолтын хүрээнд дөрвөн тоглолт өрнүүлснээс эмэгтэйчүүдийн багаас “Дархан могулс”-ын тамирчин Х.Нэргүй 37 оноо авч шилдгээр тодорлоо. Тус багийнхан нутгийн талбайдаа дараалан ялалт байгуулж, хүснэгтийн VI байр луу дэвшив. “Минтонетт говь” багийнхан “Хөвсгөл seven stars”-тай тоглоход 23 оноогоор легионер Оноүэ Мизүхо шилдэг тоглогчоор тодорсон. Энэ удаа “Минтонетт говь”-ийнхон чухал хожлыг өөрийн талд эргүүлж, хүснэгтийн эхний таваас дөрөвт бичигдэж эхэллээ. Эрэгтэйчүүдээс “Төв миг вулвс”, “Натур бакс” багийнхны тоглолт ширүүхэн болж, легионеруудаас Жером Винит 28 оноо авч шилдгээр шалгарснаар “Төв миг вулвс”-ынхан улирлын 15 дахь ялалтаа байгууллаа. Харин “SG hawks” багийнхан Минтонетт говь”-ийнхонтой өрсөлдөхөд легионер Алирэза Абалүүч 22 оноо авч, мөн шилдгээр шалгарсан юм. “Дархан могулс”, “Энержи” баг онооны хол зөрүүгүй тоглосон. “Дархан могулс”-аас М.Уранбаяр 28 оноо авч, шилдгүүдийн нэг болсноор тэд улирлын ес дэх ялалтаа байгуулав. Одоогоор лигийн тоглолтыг эрэгтэйчүүдийн багаас “Төв миг вулвс”, эмэгтэйчүүдээс “Хилчин” 42 оноогоор хошуучилж байна.
