Булган аймгийн Булган сумд уржигдар 18.38 цагт газар 3.9 магнитудын хүчтэй хөдөлжээ. Үүний өмнөх өдөр буюу энэ сарын 23-нд 16.42 цагт Баянхонгорын Богдод газар 4.5, 19.39 цагт тус аймгийн Баян-Өндөр сумд газар 3.7 магнитудын хүчтэй хөдөлснийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Дээрх газар хөдлөлтийн чичирхийлэл тухайн орон нутгийн иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учруулаагүй байна. Манай улс газар 3.5 магнитудаас дээш хүчтэй хөдөлсөн тохиолдлыг хүнд мэдрэгдэм гэж үзэж, бүртгэж авдаг. Энэ сарын 3-24-ний хооронд газар 3.6-4.5 магнитудын хүчтэй хөдөлсөн таван тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс одоогоор хамгийн хүчтэй нь Богд сумынх болжээ.
Ч.Болор