Гэр хорооллын тогтвортой хөгжлийг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн I хорооны нутагт Толгойт-Уламжлалт гар урлалыг дэмжих төвийг өчигдөр ашиглалтад орууллаа. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор эл төвийг нээсэн аж. Ингэснээр 20 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч түрээсийн төлбөргүйгээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Тухайлбал, гар урлал, оёдол, бэлэг дурсгал болон бусад жижиг үйлдвэрлэл эрхлэгчид дэд бүтэц, дулаан, цахилгааны асуудлыг нь бүрэн шийдсэн байранд санхүүгийн дарамтгүйгээр бүтээгдэхүүнээ урлах юм. Түүнчлэн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ үзэсгэлэн худалдаагаар дамжуулан борлуулж, ашиг орлогоо ч нэмэгдүүлэх нь.
Үүнээс гадна өрхийн бизнес эрхлэх хү сэлтэй 18-аас дээш насны иргэдэд зориулсан үнэ төлбөргүй сургалт явуулахаас гадна сэтгэл зүй, хуулийн зөвлөгөөг багтаасан, нийгмийн зорилтот бүлгүүдэд чиглэсэн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэхээрээ онцлогтой.

Э.Сүрэн