Монголчууд сар шинийн баярын хэрэгцээнд жилд дунджаар 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн худалдан авахад зориулдаг тул энэ их мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах зорилгоор “Амар байна уу-2026” үзэсгэлэн, худалдааг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэхээр тус үзэсгэлэн, худалдааг энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 17 хүртэл “Их наяд” болон “Соёолж малл” худалдааны төвд дэлгэх аж. Үзэсгэлэнд 21 аймаг, нийслэлийн 1000 орчим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож, 50 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн борлуулах нь. Худалдаа эрхлэгчдээс түрээсийн төлбөр авдаггүй бөгөөд үүний хариуд үйлчлүүлэгчдэд үйлдвэрийн үнэ санал болгодог уламжлалтай.
Ташрамд, өнгөрсөн жилийн үзэсгэлэн, худалдаагаар бизнес эрхлэгчид 54.8 тэрбум төгрөгийн орлого олжээ.