Манай улс боловсролын салбартаа олон улсын цөөнгүй хөтөлбөр хэрэгжүүлж буйн нэг нь Финландын математикийн сургалтын тэргүү лэх платформ “Эдүтэн” юм. Энэ цахим системээр 2025-2026 оны хичээлийн жилд манай улсын төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын нийт 700 сургуулийн 1-6, сонголтоор 7-9 дүгээр ангийн 510 543 суралцагч хичээллэж буй аж. “Эдүтэн” байгууллагын сургалт, арга зүй хариуцсан зөвлөх, доктор Эйнари Курвинен Монголд ирж, энэ сарын 2729-нд Боловсролын ерөнхий газар болон Боловсролын судалгааны үндэсний хү рээлэн зэрэг газрын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, үр дүнгийн талаар мэдээлэл солилцжээ. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын 24, 74, “Олонлог”, Төв аймгийн Батсүмбэр сумын болон багийн сургуулийн багш нарын хичээлд ажиглалт хийн “Эдүтэн” цахим системийн аналитик дээр шинжилгээ хийх чиглэлээр ахисан түвшний сургалт, зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулжээ. Сонирхуулахад, энэ оны нэгдүгээр сарын байдлаар 1-6 дугаар ангийн суралцагчдын 90, өөрийн сонголтоор 7-9 дүгээр ангийнхны 70 хувь нь долоо хоногт нэг удаа уг платформ дээр идэвхтэй суралцаж байгаа аж. Мөн энэ хичээлийн жилд монгол суралцагчдад зориулсан утасны аппликэйшн нэвтрүүлж, интернэттэй болон интернэтгүй орчинд хэрэглэх боломж бүрдүүлжээ.
Ч.Болор