Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг, Зуун мод гэх газарт энэ сарын 22-нд нэгэн залуу өөрийгөө буудаж амиа егүүтгэжээ. 18 настай тэрбээр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас бүртгэлгүй галт зэвсэг ашиглан ийм болчимгүй үйлдэл гаргасан хэмээн орон нутгийн иргэд мэдээлж буй юм. Өдгөө уг хэргийг тус аймаг дахь Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Г.Орчлон