Мэргэжлийн боксын амьд домгууд болох Мэнни Пакьяо, Флойд Мэйведер Жуниор нар ирэх есдүгээр сарын 19- нд АНУ-ын Лас-Вегас хотын Sphere ордонд тулалдахаар болжээ. Эл тулааныг Netflix шууд дамжуулах юм.
Хэд хэдэн жинд дэлхийн аварга болж байсан тэд өмнө нь 2015 онд хоорондоо тулалдсан бөгөөд тухайн үед шүүгчдийн саналаар Ф.Мэйведер ялж байв. Тэрбээр “Би Мэннитэй тулалдаж ялж байсан. Энэ удаад ч тулааны үр дүн ямар байх нь ойлгомжтой” гэж өгүүлсэн байна. Сонирхуулахад, Ф.Мэйведер энэ хавар мэргэжлийн боксын өөр нэг аварга асан М.Тайсонтой тулалдах тухай мэдээлэл бий.