Боловсролын сайдын Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай 2025 оны А/95 дугаар тушаалын дагуу I, II улиралд бие даалтын долоо хоногийг зохион байгуулж буй. Хи чээлийн I улирлын бие даалтын долоо хоног өнгөрсөн аравдугаар сарын 20-24 хооронд болсон. Харин II улирлын бие даалтын долоо хоногийг орон нутагт энэ сарын 23-27, нийслэлд 30наас ирэх сарын 3 хүртэл зохион байгуулах юм. Эдгээр өдөр танхимаар хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд суралцагчдыг гамшиг, аюул ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, чадвар эзэмших, аюулгүй амьдрах дадалд суралцахад чиглүүлэх аж. Үүний хүрээнд Боловсролын ерөнхий газраас сургуулийн захиргаанд үйл ажиллагааны чиглэл хүргүүлжээ. Тухайлбал, сургуулийн удирдлага, хүүхэд хамгааллын баг хамтран орон нутгийн онцлог, байршилд тохирсон эрсдэлээс сэргийлэх төлөвлөгөө боловсруулан ажиллах гэнэ. Мөн зарим сургууль урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулж, хүүхдүүдэд музей үзүүлэхээр төлөвлөжээ.
Ч.Цэлмэг