Монгол Улс, ХБНГУ-ынЗасгийнгазархооронд хамтран хэрэгжүүлж буй тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, хариуцлагатай уул уурхай, тогтвортой ойн менежмент, байгаль хамгаалал, бэлчээр, агаарын чанар, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслүүдийн үр дүн, хэрэгжилтийн явцыг хэлэлцжээ. Эдгээрийн дундаас тус улсын KFW банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн үр дүнг хэлэлцэж, дараагийн шатанд үндэсний байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, салбарын чадавхыг бэхжүүлэхэд илүү анхаарах болсныг БОУАӨЯ-наас өчигдөр мэдээлэв.
Мөн дээрх чиглэлийн төслүүдийн үр ашгийг цаашидуламнэмэгдүүлэх,ялангуяаойнтооллого, сав газрын захиргаадын чадавхыг нэн даруй бэхжүүлэх хэрэгтэйг онцлов. Үүнд шаардлагатай урсгал зардал, хүний нөөц, зохион байгуулалтын бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтойг талууд илэрхийлжээ. Түүнчлэн Засгийн газрын 2028 он хүртэлх хөгжлийн зорилтуудын хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ойн тогтвортой менежментийг хөгжүүлэх, тооллого хийх зэрэг олон зорилтот төсөл хэрэгжүүлэхээр тогтжээ.
О.Оргилох