ХААН Банк 35 жилийнхээ ойн хүрээнд харилцагч, хамтрагч түншүүддээ хамтдаа өссөн он жилүүдийн талархал болгон барьж буй онцгой бэлэг болох, энэ зуны хамгийн том шоу тоглолт “Green stage music festival”-ийг 6-р сарын 13-нд Улаанбаатар хотод, Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
Анх 2017 онд Playtime наадмын талбайд зассан “Ногоон асар”-ын аялал жилээс жилд хүрээгээ тэлсээр залууст зөвхөн хөгжмийн хэмнэл бэлэглээд зогсохгүй, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг түгээж, байгальд ээлтэй ногоон шийдлүүдийг бодитоор хэрэгжүүлдэг уламжлалыг тогтоосон билээ.
Харин энэ онд “Ногоон асар” маань Монголын анхны ногоон хөгжмийн наадам болон өргөжиж байна. Рок поп, хип хопоос эхлээд этно хөгжим хүртэлх бүхий л хөгжмийн урсгалыг нэг дор цогцлоосон энэхүү фестивальд Монголын үе үеийн шилдэг уран бүтээлчид хуран цуглаж, мартагдашгүй үдшийг бэлэглэх бөгөөд фестивалд оролцох уран бүтээлчдийг удахгүй зарлана.

Мөн ХААН Банкны харилцагчид Digi Pay аппликэйшнээр оноо цуглуулаад энэхүү тоглолтын тасалбарын эзэн болох онцгой боломжийг санал болгож байна. Тэр дундаа хамгийн эхний 1000 харилцагч хос тасалбар авах боломжтой юм.
Зураг
Та ХААН Банкны бүх төрлийн картаа холбоод ямар ч шимтгэлгүй төлбөр тооцоогоо хийх боломжтой Digi Pay аппликэйшнийг өдөр тутамдаа ашиглаад оноогоо цуглуулаарай. Хэрвээ аппликэйшнээ татаж авч амжаагүй бол яг одоо ЭНД дарж татаж авахыг санал болгож байна.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк