
Монголын шувуу хамгаалах төвийнхөн Увс нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааныхантай хамтран Увс нуурын хотгорт жижиг шувуудын судалгаа хийж байна. Судлаачид Торхилог голын шугуйгаар дайран өнгөрөх жигүүртнүүдийн зүйлийн бүрдэл, нүүдлийн замыг тогтоох зорилгоор 19 зүйлийн 157 бодгаль шувууг бөгжилжээ.
Ирэх намар Сагил сумын нутаг дахь Боршоогийн голд судалгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөсөн аж. Судалгааны үр дүнгээс хамаарч дээрх хоёр голын аль нэгэнд нь жижиг шувуу бөгжлөх суурин судалгааны ажлыг ирэх жилээс эхлүүлэхээр болжээ.