Боловсолын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын талаар өчигдөр мэдээлэл хийв. Төрөлт буурсантай холбоотойгоор энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн I ангид элсэгчдийн тоо өмнөх онуудынхаас 10 мянга орчмоор цөөрч буй бөгөөд цахим бүртгэлийг улсын хэмжээнд ирэх сарын 17-28-нд “И-Монголиа”- гаар зохион байгуулах аж.
Иргэд цахимаар хүүхдээ бүртгүүлэхдээ хаягийн мэдээллээ нягталж, баталгаажуулах, шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 14- нөөс өмнө хийсэн байхыг анхаарууллаа. Ирэх намар зургаан настай буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн 68 мянга орчим хүүхэд I ангид элсэн суралцах юм.
Түүнчлэн энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258 921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг ирэх сарын 10-23 хүртэл дээрх платформоор мөн хүлээн авах гэнэ. Ингэхдээ хаягийн бүртгэл, мэдээллээ нягталж, өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол үргэлжлүүлж явах, эсэх сонголтыг хийн, шилжилт хөдөлгөөнөө наймдугаар сарын 7-ноос өмнө баталгаажуулсан байх шаардлагатай. Улсын бүртгэлийн ерөнхий газраас эцэг, эхийн хаяг, байршлын мэдээллийг татан авч, хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь сургууль, цэцэрлэгт автоматаар хуваарилна гэдгийг албаныхан хэлсэн. Цахим бүртгэлийн хариуг эцэг, эхийн бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягаар эргэн мэдээлэх юм.
2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ДӨРВӨН УЛИРАЛТАЙ БАЙХ НЬ
Хичээлийн жилийн шинэчилсэн бүтцийн талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Нийслэл болон орон нутгийн хичээлийн жилийн бүтцийг ялгаатай төлөвлөсөн. Гэхдээ эхлэх болон дуусах хугацаа нь ижил байх зарчмыг өөрчлөөгүй. Хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай болгон зохион байгуулна. I улирлын хичээл бие даалтынхыгоролцуулааднийт 17 долоо хоног үргэлжлэхээр байна. Нэг улиралийм урт үргэлжилбэл багш, сурагчид ядрах, төвлөрөл буурах зэрэг сөрөг үр дагавартай. Тиймээс 7-9 долоо хоног хичээллээд улирлын амралт эхлэх байдлаар бүтцийг өөрчилсөн” гэв.
“Бие даалтын долоо хоног”-ийг нийслэлийн сургуулиудад II улирлын төгсгөлд, орон нутгийнхыг III улирлын эхэнд төлөвлөжээ. Нийслэлд агаарын бохирдол, ханиад, томууны дэгдэлттэй холбоотойгоор энэхүү шийдвэрийг гаргасан бол орон нутагт мал төллөх үетэй уялдуулж, “Бие даалтын долоо хоног”- ийг амралтынхтай нийлүүлэн 14 хоног байхаар зохицуулсан байна. Мөн Цагаан сараар урт амардаг тул энэ үеэр хичээл цалгардуулахгүйгээр “Бие даалтын долоо хоног” гаргаж өгчээ.