LME буюу Лондоны металлын биржийн энэ сарын 15-ны хаалтын ханшаар нэг тонн зэс 14 083.5 ам.доллар байв. Түүнчлэн LME болон бусад биржээр борлуулах зэсийн гурван сарын фюьчерс ханш ойролцоогоор14 100-14 300 “ногоон” гэж тооцжээ. Ийнхүү зэсийн үнэ энэ он гарснаас хойш 7-8, жилийн хугацаанд 40 орчим хувиарөслөө. Түүнчлэнэнэсарын эхний долоо хоногт олон улсын зах зээлд нэг тонн зэс 14 850 ам.доллароос давж, түүхэн дээд түвшинд хүрснийг эх сурвалжуудмэдээлсэн. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ өсөн, хиймэл оюун ухааны дата төвүүд олширч буйн улмаас цаашид ч зэсийн эрэлт нэмэгдэн, үнэ нь хэлбэлзэх боловч урт хугацаандаа “чангарсаар” байх төлөвтэйг шинжээчид тэмдэглэжээ.
Ташрамд дурдахад, манай улс 2025 онд зэсийн хүдэр болон баяжмал 2.2 сая тонныг экспортолж 5.8 тэрбум ам.доллар олжээ. Энэ нь өмнөх жилийнхээсээ үйлдвэрлэл 27, орлогын хэмжээ 75 орчим хувиар өссөн дүн юм.
С.Цэрэн