Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Туул

 Эмэгтэйчүүд зөвхөн төлөөлөх биш, нөлөөлөх цаг болжээ

Дэлхийн 20 гаруй орны 100 орчим эмэгтэй парламентч Улаанбаатар хотод, Төрийн ордонд өчигдөр чуулав. Олон улсын эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг УИХ, ГХЯ хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа эх орондоо зохион байгуулсан нь энэ. Эмэгтэйчүүд эрчүүдийн адил боловс рол эзэмших, сонгуульд оролцохоос эх лээд тэгш эрх эдлэхийн төлөөх тэмцэл олон зуун жилийн өмнөөс өрнөсөн.
2026-10-13

 МАН-ын талцал гудамжинд гарав

МАН дахь Л.Оюун-Эрдэнийн талын гишүүдийн санаачилгаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос олон жилийн өмнө нас барсан гадаадын иргэнтэй холбоотой хэргийг шүүж байх зуурт Баянзүрх дүүрэгт баавгай нэгэн иргэнийг барьжээ. Суурин газарт ойн хүрэн орж ирчхээд айл гэр сүйтгээд байна, мал барилаа, иргэдийн амь насанд аюул учирлаа гэж сэрэмжлүүлэхэд тоож хэлэлцээгүй. Үүнээс өөр олон тулгамдсан асуудал ард түмэнд байхад шийдэх гэж оролдсонгүй.
2026-10-09

 Бүлэглэлд “барьцаалагдсан” АН

УИХ дахь АН-ын бүлгийг хэн зангидах вэ гэдэг асуудал тус намыг дотор нь талцуулаад байна. Уржигдар болсон ээлжит хуралдаанаар энэ талаар хөндсөн юм. Гэвч шийдэлд хүрэлгүй тарцгаажээ.
2026-10-07

 “Хар толбо”-той Х.Тэмүүжин

 Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2026-10-05

Албан ёсны айлчлал уу, Ардын намынхны “зугаалга” уу

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад есдүгээр сарын 27-30-нд албан ёсны айлчлал хийлээ . Засгийн газрын тэргүүний хувиар хийсэн анхны гадаад айлчлал нь энэ . Тиймээс ч 120 хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг авч явсан хэ мээх шүүмжлэл дагуулаад байна. Энэ оны төсвийн тодотголд сайд нарын багц дахь цалингаас бусад “илүү дутуу” зардлыг хассан, төр бүсээ чангалж байна хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн.
2026-10-01

9000 хүний нэр барьж, 1.6 сая иргэнийг шийтгэсэн “Шөнийн марафон”

“Автомашингүй өдөр”-ийг 2009 оноос хойш нийс­лэлд хэрэгжүүлж буй. Ганц өдөр машины утаагүй, чих амар өнжиж, төв замаар чөлөөтэй алхан, хүүх­дүүдээ тоглуулж, стресс тайлах зорилгоор эл өд­рийг бий болгосон аж. Тэгвэл өнөө жил хотын шинэ дарга Б.Пүрэвдагва “Шөнийн марафон”-ыг авто­машингүй өдөртэй хамтатган хийж, иргэдийн эрүүл мэндийг дэмжсэн “гоё” арга хэмжээ явуулъя гэж сэтгэжээ.
2026-09-29

Хов, гоморхолд живсэн төр

МАН хэмээх намыг эрх баригчаар улираан сонгосноос хойш төрийн ажил, түмний эрх ашиг үргэлж хамгийн ард эрэмбэлэгдэж байна. Энэ намын “эрх жаалууд” бие биедээ туньсан хувь хүний гомдлоороо төрийн ажлыг гацаасаар хэд хонов. Төсвийн тодотголыг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд өргөн барьж, ээлжит бус чуулганаар эхний хоёр хэлэлцүүлгийг хийсэн. Намрын чуулганаар гурав дахь хэлэлцүүлгээ явуулах гэтэл МАН доторх “30-ийн бүлэг”-ийнхэн ирцээр бойкотолсон билээ.
2026-09-28

Шинэ нам байгуулахад саад тавьсан зохицуулалт

Эдүгээ Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 нам манай улсад бий. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд намуудыг “цэвэр­лэж” цөөлсөн нь энэ. Тэгвэл дээрх жагсаалт дахин нэ­мэгдэх, эсэх нь маргаантай болжээ. Учир нь Үндсэн хуу­лийн 191 дүгээр зүйлийн хоёрт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” хэ­мээн тусгасан.
2026-09-25

Н.Учрал Боловсролын сайдаараа “туг тахиад” танхимаа авч үлдэх үү

Нэг сайдаа чөлөөлж, орны хүнийг нь томилох уу , танхимаараа “унах ” уу гэдэг салаа замд Ерөнхий сайд Н.Учрал зогсоод хэдхонов.С.Амарсайханыг чөлөөлж, оронд нь Г.Тэмүүлэнг томилох шийдвэрийг тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан ч намын бүлэг доторх цөөнх нь АН -ынхантайхамтран ирцээр бой котлоод алба жуул ж өгөхгүй байсан юм .
2026-09-23

МАН-ынхан ойлголцолд хүрээгүй тул ирцээ бүрдүүлж чадсангүй 

УИХ-ын нэгдсэн чуулганыг даваа гарагт болтол хойшлуулсны хэрэг бас л гарсангүй. МАН-ынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутаг, гадаадад томилолттой байсан 7-8 гишүүнээ бүгдийг нь дуудсан гэнэ. Ажлаа таслаад алга болсон С.Лүндэг ч ирц бүрдүүлэхээр ирсэн байлаа. Мөн ХҮН намын дарга Т.Доржхандын томилолт ч дуусаж.
2026-09-22

Нэг сайд солих биш, нийтээр нь огцруулах ажиллагаа 

МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал нам доторх бүлэглэлийнхээ шахаанд дахин ороод байна. Тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сай­даас С.Амарсайханыг чөлөөлж, оронд нь Г.Тэмүүлэнг томилж буйгаа парламентад танил­цуулж, шийдвэрээ баталгаажуулах гэсэн ч чуулганы ирц бүрдсэнгүй.
2026-09-21

Үе үеийн Ерөнхийлөгчийн үлдээсэн өв 

Монгол Улс 1992 онд шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталж, үүний дагуу Ерөнхийлөгчөө сонгосоор 34 жил улирчээ. Энэ хугацаанд бид найман удаа сонгууль явуулж, П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх хэмээх Ерөнхийлөгчтэй байв. Тэгвэл тэд эх орондоо ямар өв үлдээв, бүх ард түмний саналаар сонгогддог цорын ганц албан тушаалтны үүргээ хэрхэн биелүүлсэн бол. 
2026-09-18

“Зарлага, өрийн хэмжээг хязгаарт тулгаж, эдийн засгийн бүтцийг гажуудуулсан” 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтээ өчигдөр танилцууллаа. Эдгээр төсөл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангасан, эсэхийг тэд шинжилжээ. Мөн орлого, зарлага, алдагдал, өр гэсэн дөрвөн үзүүлэлтийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг үнэлсэн байна. 
2026-09-17

Н.Учралыг ацан шалаанд оруулж буй “30-ийн бүлэг” ба АН-ынхны тоглолт 

МАН-ынхан хоорондоо 38:30-аараа талцаж, Төрийн ордонд тал талд хэвлэлийн бага хурал хийн, ярилцлага өгч байсан үе давтагдаж эхэлжээ. Тэд хоёр сар үргэлжилсэн түүхэн талцалдаа цэг тавихаар эвлэрлийн ажлын хэсэг байгуулж, Н.Учралыг намын даргаар сонгон, хоёр бүлэглэлээсээ Засгийн газарт багтаасан нь түр зуурын л хэрэг байж.
2026-09-16

Талцлаар тодорсон Ц.Туваан 

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2026-09-14

Бүрэлдэхүүнээр нь огцруулах уу, шүд сугалах уу 

УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн то­дотгол хэлэлцэж буй. Хэлэлцүүлгийн явц, уур амьс­галаас харахад сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах байр сууриа хадгалж, МАН доторх Л.Оюун-Эрдэнийн талынхан ч хөдөлгөөнд нэгдэх дүр зураг анзаарагдана. Сөрөг хүчнийхэн хаврын чуулганы төгсгөлд л Н.Учралд хариуцлага тооцохоо мэдэгдэж, намын даргынхаа албан бланкан дээр га­рын үсэг цуглуулсан. Тэд ээлжит чуулганаар уг саналаа албан ёсоор өргөн барих аж.
2026-09-10

Зочлох үйлчилгээний чиглэлээр бакалаврын хөтөлбөр нээжээ 

Зочлох үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг хөтөлбөр, сургалт манай улсад цөөрсөнтэй холбоотойгоор хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн хомсдол нүүрлээд буй гэнэ. Санхүү, эдийн засгийн их сургууль нийгмийн энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан 2026-2027 оны хи­ чээлийн жилээс 1.5 жилийн хугацаатай бакалаврын хөтөлбөр нээснээ зарлалаа. 
2026-09-09

“Бай”-гаа оноогүй сөрөг хүчнийхний улс төр 

УИХ-ын ээлжит бус чуулганыг өчигдөр нээж, Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг эхлүүлэв. Гэтэл төсвөө тодотго, ээлжит бус чуулган зарлаж хэлэлц хэмээн шаардаж байсан АН-ынхан өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр болсноо мэдэгдлээ.
2026-09-08

Тодотгол ярьж, “тоглолт” хийх ээлжит бус чуулган 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаад, ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд товлов. Үүгээр 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Мэдээж он цагийн дарааллаар асуудлаа ярих ёстой. Эхлээд энэ оны төсвөө, дараа нь ирэх жилийнхийг шүүнэ. УИХ-ын дарга С.Бямбацогтын мэдээлснээр тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг л ээлжит бусаар хийж амжих нь.
2026-09-03

Худалдааны эргэлтийг ирэх таван жилд 30 тэрбум ам.долларт хүргэнэ 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад болж буй Шанхайн хам­­тын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хурал­­даанд оролцож байна. Тэрбээр эхний өдрөө Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров­­тай уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг гээд бүхий л салбарын харил­цаа, хам­тын ажиллагаа болон ха­рилцан сонирх­сон бусад асуудлаар санал солилцлоо. 
2026-09-02