Говийн бүс нутагт тулгамда ж буй усны хомсдолыг шийдэх , зэрлэг амьтдыг харангадах аас сэргийлэх, уур амьсгалын өөрчл өлтийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт улсын төсвийн 2.1 их наяд төгр өгөөр хөв цөөрөм байгуулж буйг Усны газраас мэдээллээ.
Энэ нь гадаргын усны нөөцийг нэмэгдүүлж, гүнийхийг хэмнэх бодлогоор Засгийн га зраас хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг гэдгийг тус байгууллагынхан дурдав . Шинээр байгуул ж буй хөв цөөрөм нь 99 мянган шоо метр ус хуримтлуулах багтаамжтай байх гэнэ . Үүний зураг төслийг “Гидро ди зайн инновац ” компани усны мэргэ жлийн байгууллагын судалгаа , зөвлөмжийн дагуу боловсруулсан бол Алтайн өвөр говийн сав газрын захиргаа , Газрын харилцаа , барилга , хот байгуулалтын га зрын хяналтад гүйцэтгэгчээр “Хүйс нутаг ” ком панийнхан ажилла ж байна . Хөв цөөрмийн
ажил өдгөө 20 хувьтай үргэлжилж буй бөгөөд далангийн суурь дүүргэх , хоолой суурилуулах ажлуудыг хийж байгаа аж.
Н.Мишээл